Дүрэм, журам




Захирлын 2013 оны ....дугаар сарын ....ны
өдрийн.... дугаар тушаалын ....-р хавсралт

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН                                                НОМЫН САНГИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.      МСҮТ-ийн номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын боловсролын тухай  хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон тус сургуулийн багш, ажиллагсад, суралцагсдад  ном, хэвлэлээр үйлчилж ажиллана.
Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
1.      Номын сангийн зохион байгуулалт, өөрчлөлтийг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.
2.      Сургуулийн захиргаа нь сургуулийн номын санг ном, хэвлэл, мэдээллээр байнга баяжуулж, номын сангийн үйлчилгээнд шаардагдах техник, тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангана.
3.      Номын сан нь ажлын тайлангаа жил бүр сургуулийн захиргаанд өгнө.
Гурав. МСҮТ-ийн номын сангийн үүрэг, эрх
МСҮТ-ийн номын сан нь дор дурдсан үүргийг хүлээнэ.
1.      МСҮТ-ийн номын сан нь өөрийн үйл ажиллагаагаа хууль тогтоомж, дүрэм, зааврын хүрээнд мэргэжлийн ур чадвар үйлчилгээний өндөр түвшинд явуулна.
2.      Номын сан-ном зүйн мэдээллийг автоматжуулан, лавлагаа мэдээллийн сан бий болгож, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлнэ.
3.      Сан хөмрөгтөө байгаа ном, хэвлэл, мэдээллийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, багш суралцагсдад төрөл бүрийн лавлагаа, мэдээллээр хүртээмжтэй шуурхай үйлчлэх
4.      Ном, хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаална. Хуучирч гэмтсэнийг сэлбэн засч, хувилан олшруулж нөхөн бүрдүүлж байх
5.      Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлж, боловсон хүчин бэлтгэх, номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар төсөл боловсруулан сургуулийн ойрын болон хэтийн төлөвлөгөөнд тусгаж байх
6.      МСҮТ-ийн номын сан нь номын сан хоорондын ном солилцох гэрээ байгуулан өөрийн фондод байхгүй ном, хэвлэлийг солилцож уншигчдад үйлчлэх
7.      Номын сан нь сан хөмрөгтөө байгаа ном, хэвлэлийг дахин үнэлэхдээ соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ын дагуу үнэлнэ
8.      Номын сан нь цагийн хуваарийн дагуу ажиллана

Номын сан дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
1.      Мөрдөж буй хууль эрхийн акт, сургуулийн дүрэм, журмыг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном, хэвлэлийг худалдах, солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг хасч, фондын эргэлтийг сайжруулах
2.      Оюутнуудад номын хүрэлцээ, боломжоос шалтгаалан 1-2 хоногийн хугацаатай гэрээр ном олгоно.
3.      1-2 хувьтай ном, альбом, толь бичиг, диссертаци, дипломын ажил зэргийг зөвхөн заалаар олгоно.
4.      Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаатай олгосон номын хоногийн  200 төгрөг, заалаар олгосон номыг хоногийн 500 төгрөгөөр торгож, торгуулсан мөнгийг сургуулийн дансанд тушаана.
                                                             Дөрөв. Уншигчийн эрх, үүрэг
а/ Уншигчийн эрх
1.      Багш оюутнууд сургуулийн номын сангаар үйлчлүүлэх эрхтэй.
2.      Уншигч нь номын сангийн фондоос ном, хэвлэлийг түр хугацаагаар гэрээр болон заалаар авах, номын сангийн дүрэм, журмын дагуу хэвлэлийн хуулбар хийлгэх
3.      Номын сангаас зохиож буй олон нийтийн ажил болон номын сангийн олон нийтийн зөвлөлийн сонгуульд оролцох, сонгох,сонгогдох
4.      Номын сангийн үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх
б/ Уншигчийн үүрэг
1.      Номын сангаас авсан ном, хэвлэлийг хугацаанд нь өгөх
2.      Ном, хэвлэлийг ариг гамтай, цэвэр, урж гэмтээхгүй ашиглана.
3.      Ном, хэвлэл алга болсон тохиолдолд ном, хэвлэлийг төлүүлэх журмын дагуу төлж, номын санг хохиролгүй болгоно.
Тав.Хориглох зүйл
1.      Номын санд гадуур хувцастай суухыг хориглоно.
2.      Бусдын анхаарлыг сарниулж чанга ярихгүй байх
3.      Хөзөр болон бусад тоглоом тоглохыг хатуу хориглоно.
4.      Сургуулийн өмч болох ном, сурах бичиг болон сандал ширээн дээр юм бичихгүй, мөн гэмтээж эвдэхгүй байх
5.      Хог хаяхыг.
6.      Номын санд утсаар ярихыг хориглоно. 
Зургаа. Номын сангийн ном, хэвлэлийг нєхєн тєлүүлэх:
6.1. Номын сан нь ном, хэвлэлийг нєхєн тєлvvлэхдээ  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны єдрийн 415 дугаар тушаалын дєрєвдvгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг тєлvvлэх журам”-ыг мєрдєнє.
6.2.Номын сангийн уншигч,нь номын фондын хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд ном, хэвлэлийг нєхєн тєлvvлж номын санг хохиролгvй болгоно.
6.3. Ном, хэвлэлийн нєхєн тєлvvлэх vйл ажиллагааны хэрэгжилтэнд Дэд захирал, нягтлан бодогч нар хяналт тавина.
6.4.  Ном, сурах бичиг, тогтмол хэвлэл, CD, аудио хуурцаг, хэвлэмэл материалыг   vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
Ø  Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
Ø  Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
Ø  Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
Ø  Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
Ø  CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгvй   болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нєхєн  тєлж хохирлыг барагдуулна.
6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  тєлбєрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нєхєн тєлж болно. Номын тєлбєрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.
6.6. Номын тєлбєрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.
6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нєхєн тєлнє.

6.8. Номын санчаас дутсан номын тєлбєрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.

6.9.   Уншигч vрэгдvvлсэн ном,
хэвлэлийнхээ тєлбєрийг мєнгєн хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан тєлvvлнэ.
6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр vнэлгээ тогтоож  хохирлыг уг шийдвэрийн дагуу гvйцэтгэнэ.
Долоо.Ном хэвлэлийг дахин үнэлэх
7.1 Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайдын БСШУЯ-ны 2006 оны 11-р сарын 10-ны өдрийн хамтарсан тушаалыг баримтална.
7.2 Алдагдсан буюу үрэгдсэн ном, хэвлэлийг дахин үнэлэхдээ  Захиралын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс байгуулж дахин үнэлнэ.
7.3 Ном тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.
Найм. Номын сангийн төлбөрт үйлчилгээ
8.1 Номын сангийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох үйлчилгээний дэг журмыг хэвшүүлэх зорилгоор номын сангийн төлбөрт үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
8.2 Номын сан нь дор дурьдсан төлбөрт үйлчилгээг явуулна.
8.2.1 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, ажиллагсдад номын сангийн уншигчийн картыг 500 төгрөгөөр нээж үйлчилнэ.
8.2.2 Номын сангийн уншлагын танхимд ном хэвлэлийг олшруулах үйлчилгээг явуулна. / нэг нүүрийг 100 төгрөгөөр тооцно/.




Захирлын ...оны...дугаар сарын    ны
өдрийн ...дугаар тушаалын ...р хавсралт

Олшруулагч болон ламинатор, хавтаслагч машинаар үйлчилгээ явуулах журам

МСҮТөвийн олшруулагч болон ламинатор, хавтаслагч машинаар албан хэрэгцээний болон төлбөрт үйлчилгээ явуулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Нэг.Олшруулагч машинаар явуулах үйлчилгээ
1.1        Олшруулагч машинаар дараах нэгжүүдийн албан ажлын хэрэгцээнд тогтоосон нормын дагуу төлбөргүй үйлчилнэ.
Ø Сургалтын алба
Ø НТОНХАлба
Ø Мэргэжлийн тэнхим
Ø Суурь эрдмийн тэнхим
Ø ЗААхуйн алба.
1.2.       Дээр дурдсан төв, алба, тэнхим, нэгжүүд олшруулсан материалын нэр, хуудасны тоог бичиж тусгай журнал хөтөлнө.
1.3.       Албан хэрэгцээний бус хувийн материалыг олшруулахад төлбөртэй үйлчилнэ. Төлбөрийн үнэ:
v Текст, ном олшруулахад 1 тал 100 төгрөг
2 тал 200 төгрөг
v Зураг, схем олшруулахад 1 тал 150 төгрөг
2 тал 300 төгрөг
Олшруулах зүйлийн хэмжээг өөрчилсөн тохиолдолд (томруулах. багасгах)
                                         1-тал         150 төгрөг
                                         2-тал         300 төгрөг
1.4.      Олшруулах материал дараах шаардлага хангасан байна. Үүнд:
·     Текстийн сэдэв болон хүснэгтийн материалын эхийг компьютерт оруулсан байна
·     Зураг А4 хэмжээний цаасан дээр тод хараар зурагдсан байна.
1.5.     Ном болон сургалтын материал, гар бичмэл материалыг тухайн нэгжийн удирдлагын саналыг ундэслэн Дэд захирлын зөвшөөрөлтэйгээр олшруулна.
1.6  Олшруулагч машин дээр хариуцсан хүнээс өөр хүн ажиллуулахыг хориглоно.
1.7  Бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн материалыг сургуулийн Захирлын зөвшөөрлөөр олшруулна.
Хоёр. Ламинатор, хавтаслагч машинаар явуулах үйлчилгээ
2.1.  Ламинаторын болон хавтаслагч машинаар дараах нэгжүүдийн албан ажлын хэрэгцээний материалыг маркетинг /хяналт/-ийн менежерийн зөвшөөрлийн дагуу төлбөргүй үйлчилнэ.
Ø Сургалтын алба
Ø НТОНХАлба
Ø Мэргэжлийн тэнхим
Ø Суурь эрдмийн тэнхим
2.2  Дээр дурдсан төв, алба, тэнхим, нэгжүүд ламинатордуулсан, хавтаслуулсан материалын нэр, хуудасны тоог бичиж тусгай журнал хөтлөнө.
2.3   Албан хэрэгцээний бус хувийн материалыг ламинатордож, хавтаслуулахад төлбөртэй үйлчилнэ. Төлбөрийн үнэ:
§  Ламинатордоход Тал хуудас 500 төгрөг
§  Хавтаслахад 1хуудас 50 төгрөг
§  Слайдан цаасаар хавтаслахад 500 төгрөг
2.4. Ламинаторын болон хавтаслагч машин дээр хариуцсан хүнээс өөр хүн ажиллуулахыг хориглоно.
2.5.       Бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн материалыг сургуулийн захирлын зөвшөөрлөөр ламинаторлож, хавтаслана.
2.6.        Санхүүд орлогыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тушаах.





0 comments:

Post a Comment