Танилцуулга

Танилцуулга 
 Эрхэм зорилго: Уншигчдад хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, шилдэг номын сангийн хэмжээнд хүрч, нийгэмдээ үйлчилж чадахуйц эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 Тус номын сан нь 1974 онд ОХУ-ын /хуучнаар ЗХУ-ын/ тусламжаар Усны аж ахуйн ТМС байгуулагдахад 40-н хүний суудалтай уншлагын танхим, ажлын өрөө, номын фондтойгоор ашиглалтад орсон. Анх хандив тусламжаар номын сангийн фондын баяжилт эхэлж байсан. 1980 оны байдлаар 10.000 гаруй номоор 700 гаруй уншигчдад үйлчилж байсан бол 2015 оны байдлаар 22554 номоор 1265 уншигчидтай болоод байна. Тухайн үед фондын баяжилтын хувьд гол төлөв мэргэжлийн ном хэвлэл зонхилж байсны зэрэгцээ мөн суралцагсдын чөлөөт цагт зориулсан нэлээд хэмжээний уран зохиолын номоор баяжилт хийж байжээ. 1998 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болж өргөжсөнтэй холбогдож номын фондын баяжилтын бүтцэд өөрчлөлт орж, шинээр нээгдсэн мэргэжлийн дагуу фонд бүрдүүлэлтээ явуулж эхэлсэн. Мөн 2013 оноос МСҮТөв болон өөрчлөгдөн тухайн мэргэжлийн ном сурах бичгээр фондын бүрдүүлэлт хийгдэж байна. Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр 9 мэргэжлийн 165 ширхэг 4125000 төгрөгийн сурах бичгийг хандиваар авч фондын баяжилт хийсэн. 
 2009 оноос Lib4U 1.2 номын сангийн програмаар номын болон уншигчийн мэдээллийг компьютерт оруулан электрон каталог зохион байгуулснаар одоогийн байдлаар 6596 төрлийн 22554 номын мэдээлэл багтсан электрон каталог, 1265 уншигчийн мэдээлэл багтсан уншигчийн бүртгэлийн сантай, багш, суралцагсдад зориулсан 100 суудал 144 м2 уншлагын танхимтай. Номын сангийн фондод байгаа мэргэжлийн ном, сурах бичгийн хангамжид судалгаа хийж цөөн хувьтай, цаашид авах шаардлагатай эрэлт хэрэгцээ ихтэй ном сурах бичгийн жагсаалтыг тэнхимүүдийн багш нарын саналыг үндэслэн фонд бүрдүүлэх төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна.

0 comments:

Post a Comment